Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын чадавхийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлж, ажилсаг хөдөлмөрч ард иргэд маань улам бүр өнгөжин жавхаажиж, төрөлх нутаг минь жилээс жилд хөгжин дэвшиж улс орныхоо хөгжлийн тулгуур болж байгааг тэмдэглэн, эх орны 4 зүг найман зовхис, дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа элэг нэгт Монгол түмэн түүний дотроос Сэргэлэн нутгаараа овоглон амьдардаг нутгийн уугуул, суугуул иргэд тус сумтай ажил амьдралын хувьд салшгүй холбоотой бүх хүмүүс, хамтран ажилладаг аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, сумынхаа ард иргэд, нутгийн зон олон та бүхэндээ эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, хорвоогийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөж сумын өөрөө удирдах байгууллага болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас мэндчилж байна.
ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Г.ГАНХҮҮ