Төв аймгийн Сэргэлэн сумын ИТХ

Төв аймгийн Сэргэлэн сумын ИТХ

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах

“И-Монгол академи” Сумын иргэдэд E-Mongolia 3.0 шинэчилсэн хувилбарыг танилцуулав

2023-09-04

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, төрөөс мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2021 оны 283 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “И-Монгол академи” УТҮГ-ын баг Төв аймгийн Сэргэлэн суманд 09 дүгээр сарын 04-ний өдөр E-Mongolia 3.0 хувилбарыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах цогц үйл ажиллагааг зохион байгууллаа.

Сумын Засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагчдад Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системийг (https://erp.e-mongolia.mn/ ) ашиглах мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. 

Мөн сумын иргэд, төрийн албан хаагчдад Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системийн (https://www.e-mongolia.mn) 3.0 шинэчилсэн хувилбар болон E-Business платформын танилцуулга, E-Mongolia системийн ашиглалт, лавлагаа үйлчилгээний талаар газар дээр нь заавар зөвлөгөө өгч мэдээллийн аюулгүй байдал, цахим халдлага, залилангаас урьдчилан сэргийлэх зэрэг цахим ур чадварын тухай ойлголт мэдлэг өгөх сургалт, зөвлөмжийг сумын иргэдэд өглөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%