Төв аймгийн Сэргэлэн сумын ИТХ

Төв аймгийн Сэргэлэн сумын ИТХ

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах

Фото мэдээ


нийт 33

СУМЫН ИТХ-ЫН 12 ДУГААР ХУРАЛДААН 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 12-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-06-12 13
Сумын ИТХ-ын 12 -р хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. ҮҮНД: 1.Хайгуул 2 өргөдөл 2.Газрын тухай асуудал 3.Бусад

Соёлын төвийн дэргэдэх “ШИЖИР ГЯЛБАА” бүжгийн хамт олонд дурсамж хадгалуулав

2026-05-29 13
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2026 оны 05-р сарын 29-ний өдөр Соёлын төвийн дэргэдэх “ШИЖИР ГЯЛБАА” бүжгийн хамт олонд эв нэгдэл, хичээл зүтгэл, ур чадвараараа манлайлан олон удаагийн тэмцээн уралдаанд амжилттай оролцсонд халуун баяр хүргэж ИТХ-ын дарга бөгөөд Хүүхдийн элч Г.Ганхүү хүндэтгэл үзүүлж дурсамж хадгалуулав.

“ТЭРБУМ МОД ТАРИХ” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьлаа

2026-05-15 14
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан зарласан “ТЭРБУМ МОД ТАРИХ” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 15-ний өдөр төсөвт байгууллагууд, ахмадын хороотой хамтран сумын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид 700 ширхэг мод тарьлаа.

" ЯРГУЙ - 2026" наадамд амжилттай оролцлоо

2026-05-15 14
Төв аймгийн хэмжээнд зохион байгуулагддаг Хүүхдийн урлагийн" ЯРГУЙ - 2026" наадамд амжилттай оролцсон авьяаслаг сурагчид болон бэлтгэсэн хөгжмийн багш @А.Андрейд ИТХ-ын дарга бөгөөд Хүүхдийн элч Г.Ганхүү хүндэтгэл үзүүлж дурсамж хадгалуулав.

"АЮУЛГҮЙ СУМ-ХАМТДАА БҮТЭЭЕ" НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ БАЯН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026-05-12 15
Аймгийн ЦГ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчлах, Цагдаагийн газрын бүтэц, үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, сурталчлах, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах чиглэлээр мэдээлэл өгч, багаар тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт тус тус орсон. Уг арга хэмжээнд Сэргэлэн сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хамтарсан багийн гишүүд оролцлоо.

СУМЫН ИТХ-ЫН 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 06-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-05-06 85
СЭРГЭЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АРВАННЭГДҮГЭЭР ХУРАЛДААНД ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ. ҮҮНД: 1.Сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2026 оны төлөвлөгөөний санал 2.ЕБС-ийн 2025-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөө батлах тухай 3.Үндсэн хөрөнгө данснаас хасах тухай /ЗДТГ/ 4.Үндсэн хөрөнгө даснаас хасах тухай /Алтантүлхүүр цэцэрлэг / 5.Журам шинэчлэн батлах тухай /Трактор / 6.Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ /Монголын төмөр зам / 7. Хайгуул / 4 хүсэлт / 8.Түгээмэл тархцатай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл хүсэх тухай 9.Газрын тухай асуудал 10.Бусад

Эрдэнэ-Уул багийн иргэдийн нийтийн зөвлөлийн хурал зохион байгуулагдлаа.

2026-05-04 71
Эрдэнэ-Уул багийн иргэдийн нийтийн зөвлөлийн хурал 2026 оны 05-р сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан. Уг хурлаар ИТХ-дарга Г.Ганхүү ИТХ-ын үйл явцын талаар болон иргэдийн санал бодлыг нь сонсож тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж мэдээ мэдээлэл өгч ажиллалаа.

СУМЫН ИТХ-ЫН 9 ДҮГЭЭР ХУРАЛДААН 2026 ОНЫ 03 ДУГААР САРЫН 02-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-03-02 48
СЭРГЭЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЕСДҮГЭЭР ХУРАЛДААНД ДАРААХ АСУУДЛУУД ХЭЛЭЛЦЛЭЭ. ҮҮНД: 1.Сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт,2026 оны төлөвлөгөө батлах тухай 2.Тариалангийн газраас бэлчээрийн газарт шилжүүлэх тухай 3.Хайгуулын 2 өргөдөл 4.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай 5.Хурлын хороодыг шинэчлэн батлах тухай 6.Бусад

Төв аймгийн Цагдаагийн газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгаас сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2026-02-06 55
2026 оны 02 дугаар сарын 06-ний өдөр Төв аймгийн Цагдаагийн газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгаас ГХУС тасгийн дарга д/х Х.Чулуунбаатар 2. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга а/д Б.Алтанхуяг 3. Баян сумын хэсгийн дарга д/х Д.Бундхорол 4. ГХУС тасгийн ахлах х/ч П.Маргад 5. Эрүүгийн мөрдөгч Б.Даваацэрэн гэсэн бүрэлдэхүүнтэй ирж ГХУС ажлын талаар нийт 103 сурагч, 56 иргэнд сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

ИТХ-ЫН ЗУРГААДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2025-06-20 248
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ: 1. ИТХ-ын хороодын тайлан сонсох 2.Сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэнд үнэлэлт өгөх тухай 3. Сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтэнд үнэлэлт өгөх тухай 4. Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл батламжлах тухай 5. Сумын төсөвт байгууллагуудын 2024 оны жилийн эцсийн эд хөрөнгийн дүн батлах тухай 6.Сумын 2025 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажилд өөрчлөлт оруулах тухай 7.Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай 8.Эрдэнэ хайрхан уулыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай 9.Бусад

СУМЫН ИТХ-ЫН ТАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2025-04-30 276
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ: 1.Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл хүсэх тухай /2 өргөдөл/ 2.Газрын зориулалт өөрчлүүлэх тухай /1 өргөдөл/ 3.Бусад

“Хуулиа дээдэлье” тэмцээнд оролцлоо

2025-04-22 261
Төв аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зохион байгуулсан “Хуулиа дээдэлье” тэмцээнд өсвөрийн сэргийлэгч “ШОНХОРУУД” баг 4-р байр эзэллээ.

"Уралдаанч хүүхэд -аюулгүй байдал”, “Хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах” хэсэгчилсэн арга хэмжээнүүдийн хүрээнд сумын уяачдын нэдсэн сургалт зөвөлгөөн

2025-04-18 259
Сумын ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Уралдаанч хүүхэд -аюулгүй байдал”, “Хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах” хэсэгчилсэн арга хэмжээнүүдийн хүрээнд сумын уяачдын нэдсэн сургалт зөвөлгөөнийг 2025 оны 04-р сарын 18- ний өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Төв аймгийн Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар, сумын ЭМТ, ЕБС, Хүүхэд гэр бүлийн ажилтан Б.Дэлгэрханд, Хэсгийн төлөөлөгч, Цагдаа нар мэдээ мэдээлэл хүргэн санал бодлоо хуваалцаж ажиллалаа. Мөн уяачдын дунд Дартсын тэмцээн зохион байгуулж 1-р байрыг М.Сумъяабазар, 2-байр С.Амарбаясгалан, 3-р байр П.Ганбаатар нар шалгарлаа.

СУМЫН ИТХ-ЫН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2025-04-02 286
Хэлэлцэх асуудал: 1.Зэвсгийн үйлдвэр байгуулах газар олгох санал авах тухай 2.2025 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай 3.Хайгуулын 7 өргөдөл 4.Бусад

4-р багийн иргэдийн нийтийн хурал боллоо

2025-03-27 276
2025 оны 03 дугаар сарын 27-ний өдөр 4-р багийн иргэдийн нийтийн хуралд оролцож хурлын үйл явцын талаар мэдээ мэдээлэл өгч ажиллалаа.

Төв аймгийн Цагдаагийн газрын албан шаардлага, Засаг даргын захирамж, Засгийн газрын тогтоолыг хүргэж ажиллалаа.

2025-03-27 252
Төв аймгийн Сэргэлэн сум Хөшиг 3 дугаар баг 61-т Төв аймгийн Цагдаагийн газрын Ахлах мөрдөгч д/х Ц.Дагвадорж, Урьдчилан сэргийлэх ахлах а/х Э.Содбаяр, Эргүүлийн цагдаа д/а О.Батнасан, Цагдаа а/ч Х.Түмэн-Өлзий, д/а Ч.Тэмүүжин, ИТХ нарын бичгийн дарга С.Оюунсүрэн, ИТХ ажлын албаны мэргэжилтэн Г.Дэлгэрсүрэн, Хүүхдийн асуудал хариуцсан байцаагч Б.Дэлгэрханд, 3-р багийн засаг дарга Т.Баасансүрэнгийн хамтаар Төв аймгийн Цагдаагийн газрын албан шаардлага, Засаг даргын захирамж, Засгийн газрын тогтоолыг хүргэж ажиллалаа.

Аймгийн ИТХ-аас зохион байгуулж буй "Иргэдээ сонсъё-2025" уулзалт арга хэмжээ 2025 оны 03 дугаар сарын 20 - ний өдөр зохион байгуулагдсан.

2025-03-20 260
Төв аймгийн ууган сумдын нэг манай сум нь 1924 онд Шархайн хөндийн эх "Сэргэлэн толгой" хэмээх газар анх байгуулагдаж, 101 жилийн түүхийг бүтээжээ. Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт өдгөө Олон улсын нисэх онгоцны буудал, салхин цахилгаан станц, Таван толгойн түлшний үйлдвэр зэрэг улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалтууд үйл ажиллагаа явуулахаас гадна нисэх онгоцны буудлын шинэ дагуул хот, Майдар сити, Манзушир шашин соёлын цогцолбор болон Богдхан шинэ төмөр замын зангилааг хамарсан эдийн засгийн чөлөөт бүс бий болгох, Бүсчилсэн хөгжлийн төслүүд хэрэгжих нөхцөл хангагдаад байна. Энэхүү бодлого хөтөлбөрийн хүрээнд Сэргэлэн суманд "Үйлдвэр технологийн парк байгуулах, хөшгийн хөндийн чөлөөт бүсийг тушиглэн ачаа тээвэр, барилгын материалын логистикийн төв байгуулах зэрэг бүтээн байгуулалтуудыг хийж хэрэгжүүлэхээр аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган аймгийн ИТХ-аас баталсан байна. “Иргэдээ сонсъё” уулзалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд хэлсэн үгэндээ иргэдээс гарсан санал санаачлагыг нэгтгэн орон нутгийн хөгжлийг дэмжихүйц саналд тулгуурлан холбогдох бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа илэрхийллээ.

СУМЫН ИТХ-ЫН ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2025-02-19 265
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 1. Тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй 49.4 км урт, 495.2 га авто замын зурвас газрын тухай 2. Үндсэн хөрөнгө данснаас хасах тухай 3.Бусад

СУМЫН ИТХ-ЫН ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2024-12-25 182
Сумын ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан 2024 оны 12-р сарын 25-ны өдөр боллоо. Хуралдаан 95 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ҮҮНД: 1. Сумын төсөвт байгууллагуудын тайланг хэлэлцэн сонсох 2. 2025 оны төсөв батлах тухай 3.2024 оны ГЗБ-ын төлөвлөгөөнд үнэлэлт дүгнэлт өгөх, 2025 оны ГЗБ-ын төлөвлөгөө батлах тухай 4.Бусад

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%