Төв аймгийн Сэргэлэн сумын ИТХ

Төв аймгийн Сэргэлэн сумын ИТХ

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах

МОНГОЛ УЛСЫН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ “ТҮГЭЭМЭЛ ЗӨРЧИЛ”, “ДЭЭРЭЛХЭЛ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-11

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, түүний үр нөлөөг дээшлүүлэхэд сумын ГХУСАЗЗ-өөс ААН байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор ЕБС-ийн 5-9-р ангийн сурагчдад холбогдох хууль, дүрэм, журмыг сурталчилж мэдээ мэдээлэлээр хангах зорилгоор 2024 оны 04-р сарын 09-ний өдрөөс 04-р сарын 10-ний хооронд Сумын ГХУСАЗЗ –ийн даргын удирдамжаар сумын ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга, Г.Дэлгэрсүрэн, С.Оюунсүрэн,  цагдаа, цагдаагийн ахлагч Х.Түмэн-Өлзий, ЕБС-ийн Нийгмийн ажилтан Н.Энхчимэг нар нь хамтран хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн 5-9 –р ангийн нийт 93 сурагчдад Монгол улсын Зөрчлийн тухай хууль “ТҮГЭЭМЭЛ ЗӨРЧИЛ”,  “ДЭЭРЭЛХЭЛ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ” сэдвээр сургалт зохион байгуулан ажиллалаа.

Уг сургалтаар хүүхдийг үе тэнгийн дээрэлхэл, дарамт, гадуурхалт, аливаа хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэднийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд уриалах, Өсвөр насныхны дээрэлхэлт гэж юу вэ, хэрхэн сэргийлэх вэ?, "Үе тэнгийн дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх", гэр бүлийн хүчирхийлэлтэй  тэмцэх тухай хууль зөрчих, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, хүний биед халдах, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих, тамхины хяналтын тухай хуулиудаар мэдээ мэдээлэл өгч ажилласан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%