“ЭРСДЭЛГҮЙ АМРАЛТ” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд 2025 оны 08 дугаар сарын 28 - ний өдөр ГХУСАЗСЗ-ын нарийн бичгийн дарга Г.Дэлгэрсүрэн, Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан Ц.Дэлгэрханд, ЕБС-ийн нийгмийн ажилтан Н.Энхчимэг, Сэтгэл зүйч Р.Бямбасүрэн нарын хамтаар сумын нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбай болон хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж зөвлөмж өгч ажиллалаа.